З.Пагмажавт оногдуулсан найман жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулсан юм.
2 сэтгэгдэлтэй
БАЛТ
2019-01-10 11:27 at 11:27
ЭНЭ ХҮҮХНИЙ ТАГНУУЛ ГЭЖ ХААШАА ХАРСАН ЮМ БАЙХ ВЭ, УНАГАН БАГЫН Л БИ МЭДНЭ, ХИЧЭЭЛЭЭ ХИЙГЭЭД Л ЯВДАГ ОХИН БАЙСАН ШД, ГҮЙЭЭ МӨН СОНИН ЮМАА. ГАЙХААД УЧРЫГ НЬ ОЛОХГҮЙ ЮМ. ЯМАР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГЭХЭЭР ИЙМ БАЙДАГ БАЙНАА?
Зочин
2019-01-10 18:14 at 18:14
Увсынхан мөнгөниы төлөө яахаас ч буцкү гдг чинь энэ дэ. Нямка зөнөгөөсөө эхсүүлээд улсаа тагнуулдаад ичээсэй билээ дөрвөдүүд.