УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Ч.Отгонбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Онон, Н.Батбаяр нарт холбогдох хэрэг ирсэн байгаа бөгөөд өнөөдөр /2019.01.10/ урьдчилсан хэлэлцүүлэг нь болно. Хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг тодорхой болгох аж.

Хэргийг сануулахад, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан бол Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгаж эхэлсэн байдаг. Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан байдаг.

Э.АР

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн