Газрын тос тээвэрлэсэн хөлөг онгоцонд гал гарч нэг хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болжээ

БНХАУ-ын  Гуандун мужаас Хонконгийн Лама арал руу газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоцонд гал гарсны улмаас нэг хүн амиа алдаж, хөлгийн багийн гурван гишүүн сураггүй болжээ. Мягмар гарагт гарсан ослын талаар “South China Morning Post” сонин мэдээлэхдээ осол болох үед хөлөг онгоцны тавцан дээр 25 хүн байсан.  Гал орон нутгийн цагаар 11 цаг 30 минутын орчимд гал гарсан гэсэн байна.

Дэлбэрэлт болох үед хөлөг онгоцноос хэдэн хүн ус руу унасан гэж ослын газар ажилласан албаны хүмүүс урьдчилсан дүгнэлт гаргажээ. Засгийн газрын нисдэг тэрэг болон гал унтраах жижиг хөлөг онгоц ослын цэгт аврах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хөлгийн багийн 23 хүн аварсан ч гурван гишүүн олдоогүй байгаа аж.

Эх сурвалж:Sputnik

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн