Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Дээд Зөвлөлийн сүүлийн дарга асан Анатолий Лукьянов 88 насандаа таалал төгслөө.
Тэрээр Михайл Горбачевтай оюутан цагаасаа нөхөрлөж ирсэн бөгөөд найзынхаа зөвлөхөөр ажиллаж байжээ. Горбачевыг 1990 онд ЗХУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Лукьянов түүийг залгамжилж Дээд Зөвлөлийн дарга болсон байдаг.
1991 оны наймдугаар сард хатуу чиг шугам баримтлагч коммунистууд Горбачевын эсрэг төрийн эргэлт хийхийг завдсан бөгөөд Лукьянов тэдний үйл ажиллагааг дэмжсэн гэх шалтгаанаар жил гаруй хугацаанд шоронд хоригдож байв.
Хэдийгээр Горбачевын өөрчлөн байгуулалтын гол хэрэгжүүлэгчдийн нэг байсан гэгддэг байсан ч сүүлдээ Лукьянов Горбачевын бодлогыг хүчтэй шүүмжлэгч болсон юм.
1980-аад оны үед Коммунист Намын дээд алба хашиж байсан тэрээр 1993 онд одоогийн Оросын Коммунист Намыг үүсгэн байгуулалцаж, 1993-2003 онд ОХУ-ын Төрийн Думд сонгогдон ажиллаж байжээ.