07-3.jpg

2019-03-25 10:48
Дональд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа Оросын засгийн газартай хуйвалдаж, хамтран ажилласан эсэхийг тогтоох зорилготой гүйцэтгэсэн шалгалтын тайланг Ням гарагт АНУ-ын ерөнхий прокурор Конгресст танилцууллаа. 2017 оны тавдугаар сард ерөнхий прокуророос томилогдсон тусгай төлөөлөгч Роберт Маллер энэхүү мөрдлөгийг гүйцэтгэсэн юм. Тус тайланд 2016 оны сонгуулийн үеэр Трампын сонгуулийн багийн гишүүд ОХУ-ын засгийн газартай хуйвалдаагүй, […]

jiremsen.jpg

2019-03-24 12:00
Хятадын гэрэл зурагчин залуу эхнэрээ найман сартай жирэмсэн байхад эцэг эхээ эхнэртээ туслуулж, шинэ хүнээ асруулахаар гэртээ авчирчээ. Ингээд дурсгал болгон гэр бүлийн зураг авахуулахаар болсон байна. Зургаа авахуулж дууссаныхаа дараа тэд өөрсдийгөө хараад хөхрөлдөн инээлджээ. Учир нь тэдний хэн нь жинхэнэ жирэмсэн болох, хэн нь таргалалттай болох нь ялгарахааргүй байв. Тиймээс залуу хагас жилийн […]

02-24.jpg

2019-03-23 10:07
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны шадар туслах гэгддэг Ким Чан Сон Москвад айлчилж байгааг өчигдөр олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Энэ айлчлалаараа Ким Чан Сон Хойд Солонгосын удирдагч болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын анхны уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хэлэлцэнэ гэж ажиглагчид дүгнэж байна. Мягмар гаригт Москвад очсон Ким Чан Сон нь Сингапур болон […]

indonesia.jpg

2019-03-22 16:17
Индонез улсын Нэгдсэн хөгжлийн намын дарга М.Ромахурмузийг гуравдугаар сарын 15-нд баривчилсан нь тус улсын Шашны харилцааны яамтай холбоотой ээлжит таагүй үйл явдлын нэг болов. Өнгөрсөн хугацаанд тус яамны хоёр ч сайд авлигын хэргээр хоригдох ял авсан юм. 2005 онд шашны өвийн сангаас 719 тэрбум Индонез рупи (73.5 сая ам.доллар)-ийг завшсан хэргээр сайдаар ажиллаж байсан Саид […]

1212.jpg

2019-03-22 14:27
Бразилд авилгын эсрэг мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд 2016-2018 онуудад тус улсын Ерөнхийлөгч байсан Мишель Темер баривчлагдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч асан өмнө нь хэд хэдэн авилгын хэрэгт нэр холбогдож байсан бөгөөд түүнийг баривчлах нь цаг хугацааны асуудал л байжээ. Бразилын хэвлэлээр цацагдаж буй мэдээллээр цагдаагийн байгууллага Мишель Темерийг лхагва гаригаас эхлэн эрэн сурвалжилсаар пүрэв […]

1tramp.jpg

2019-03-22 14:21
Массажны салоны хэрэг буюу Дональд Трамптай холбогдож буй эмэгтэй хэн бэ? Энэ сарын дундаар Америкийн Ардчилсан намын дөрвөн том улстөрч АНУ-ын Аюулгүй байдлын гурван чухал албанд захидал илгээжээ. Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын байнгын хорооны дарга Адам Шифф, Төлөөлөгчдийн танхимын Шүүх хорооны дарга Жерри Нэдлер, Сенатын тагнуулын онцгой хорооны дэд дарга Марк Уорнер, Сенатын шүүхийн хорооны гишүүн […]

03-21.jpg

2019-03-22 12:34
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны засаг захиргааны ажилтан асан Александр Беналля гар буу бариад селфи хийснээсээ болж шүүхэд дуудагдлаа. Түүнийг В ангиллын зэвсэг хууль бусаар авч явсан гэж буруутгасан байна. Харин Бенналя өөрөө энэ гар бууг усан буу байсан гэж мэдэгджээ. Нийгэм даяар дуулиан тариад бу энэ селфиг тэрбээр 2017 онд Ерөнхийлөгчийн аянд оролцож байхдаа Пуатье […]

333333333333-1.jpg

2019-03-22 12:01
Галт тэрэгтэй аялал нь АНУ-д тийм ч түгээмэл бусад тооцогддог. Amtrak бол тус улсын хот хоорондын цорын ганц өндөр хурдны зорчигч тээврийн төмөр зам. Гэвч энэ төмөр зам байгуулагдсан цагаасаа ашиг тусаа өгөөгүй гэлцдэг. Холбооны Засгийн газраас энэ салбарт жилд нэг тэрбум ам.долларын зарцуулсан хэвээр байна. Харин өнгөрсөн онд 31,3 сая зорчигч галт тэргээр зорчсон […]

gggggggg.jpg

2019-03-22 11:54
АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч Генерал Роберт Неллер өнгөрөгч хоёрдугаар сарын 19 болон энэ гуравдугаар сарын 18-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Доналд Трампд хаягласан хоёр санамж бичгийг илгээсэн байна. Энэхүү санамж бичгийг “Times” сэтгүүл сүүлийн дугаартаа нийтэлсэн аж. Тэрбээр “Америк болон Мексикийн хилийн шугам дагуу ямар ч төсөвгүй, төлөвлөгдөөгүй цэрэг байршуулах болсон явдалд Тэнгисийн цэргийн корпусын зүгээс байлдааны […]

delberelt.jpg

2019-03-22 11:38
Хятадын зүүн хэсгийн Жянсү муж дахь хортон шавьж устгах бодисын үйлдвэрт өчигдөр үдээс хойш хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 орчим хүн шархдаад байгааг өнөөдөр мэдээллээ. Янчэнь хотын аж үйлдвэрийн паркад гарсан дэлбэрэлтийн улмаас үүссэн гал түймрийн тархалтыг өнгөрсөн шөнийн 3:00 цагийн орчимд тогтоож чадсан байна. Түлэгдэж, шархдсан 640 орчим хүнийг 16 […]