Дэлхийд

Өвөр Монголд таван хүнийг хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ

Өчигдөр (2019.03.26) Хятадын Өвөр Монголын Өөртөө засах орны Тунляо хотод таван хүнийг буудсан хэрэг гарчээ. 40 орчим насны үл таних эр эхлээд өөрийн ажилладаг байсан Кайлу дүүргийн цэвэрлэх байгууламжийн дэргэд хоёр хүнийг буудаж хороожээ.

Дараа нь хэрэгтэн төв гудамж руу гарч замаар явж байсан гурван хүнийг буудсан байна. Орон нутгийн цагдаагийн ажилтан нар гэмт этгээдийг цагийн дараа шархдуулан байж баривчилжээ. Ямар учраас хүмүүс руу  гал нээх болсон шалтгаан нь одоогоор тодорхой бус аж.

Хятадын хуулиар  хувь хүн галт зэвсэг эзэмших нь хориотой тул иймэрхүү гэмт хэрэг гарах нь маш ховор үзэгдэл аж. Гэмт этгээд бууг хар зах дээрээс худалдаж авсан байж магадгүй гэнэ. Уг хэргийн Тунляо хотын прокурорын газар хяналтдаа авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close