Хятадын гэрэл зурагчин залуу эхнэрээ найман сартай жирэмсэн байхад эцэг эхээ эхнэртээ туслуулж, шинэ хүнээ асруулахаар гэртээ авчирчээ. Ингээд дурсгал болгон гэр бүлийн зураг авахуулахаар болсон байна. Зургаа авахуулж дууссаныхаа дараа тэд өөрсдийгөө хараад хөхрөлдөн инээлджээ. Учир нь тэдний хэн нь жинхэнэ жирэмсэн болох, хэн нь таргалалттай болох нь ялгарахааргүй байв. Тиймээс залуу хагас жилийн төсөл гаргаж, уг төсөлдөө гэр бүлийн бүх гишүүнээ өөрчлөхөөр шийдсэн байна.
Жессигийн хэлж буйгаар энэ хугацаанд хамгийн их үр дүн үзүүлсэн хүн түүний аав гэнэ.
32 настай Жесси, түүний эхнэр, эцэг эх нь өдгөө зургуудаа харьцуулан хараад зургаахан сарын хугацаанд ийм гоё бие галбиртай болсондоо итгэхгүй байгаа аж. Тэдний хувьд нууц бүтээгдэхүүн огт хэрэглээгүй. Аль болох бага идэж, архинаас татгалзаж, дээр нь спортоор хичээллэсний үр дүн л энэ.
Хагас жилийн төслийн үр дүн
Тэд энгийн явган аялал, зугаалгаас эхэлсэн. Ингээд аажмаар гүйж эхэлжээ.
Сүүлдээ тэд байнга спорт зааланд хичээллэх болсон.
Ялангуяа Жессигийн аавын өөрчлөлт олныг алмайруулж байна. Түүний хувьд хулс бололвсруулах жижигхэн үйлдвэрлэл эрхэлдэг. Ажлынхаа хажуугаар тэр орой ганц хоёр хундага татдаг байжээ. Энэ байдал олон жил үргэлжилсэн байна. Ингээд “пивоны гүзээ”-гээрээ бэрийнхээ жирэмсэн гэдэстэй өрсөлдөхөөр болжээ.
Эрс өөрчлөлтийн эхэн үе.
Зургаан сарын дасгал сургуулилтын үр дүн.
Жесси 10 өдөр тутамд үр дүнгээ баримтжуулж байв.
Жессигийн хэлж буйгаар аавд нь гарч буй өөрчлөлт зөвхөн гадаад байдал байгаагүй гэнэ. Анхандаа тэд өдөр бүр зугаалдаг байсан бол дараа нь түүнийгээ түргэн хэмнэлээр үргэлжлүүлж, удалгүй гүйдэг болжээ. Тэгснээ спортоор хичээллэж, илүү шаргуу хичээллэхээр зүтгэж эхэлсэн байна.
Гэр бүлээрээ оролцсон төсөл
Гэр бүлийн бүх гишүүн өөрчлөгджээ.
Ингээд зургаан сарын дотор Жессигийн аав, ээж нь илүү гоолиг, эрч хүчтэй болж, байнга ядаж, зурагтын өмнө хэвтэх, юу ч хийхгүй байх хүсэл нь өөрчлөгдсөн гэнэ. Одоо тэр өөрсдийгөө ч хүчлэлгүйгээр спортоор хичээллэж, хийж буй дасгал хөдөлгөөнөөсөө таашаал авдаг болжээ.
Үүнээс гадна ихэнх цагийн хамтдаа өнгөрөөснөөр гэр бүлийн харилцаа холбоо ч сайжирсан байна.
Жессигийн аав, ээж хоёр
Жесси аавтайгаа спорт зааланд
Тэд тогтмол дасгал сургуулилт хийдэг болжээ.
03-09 дүгээр сар.
03 дугаар сар. Төслийн эхэн үе.
06 дугаар сар. Төслийн дунд үе.
09 дүгээр сар. Төслийн төгсгөл.
“Пивоны гүзээ”-нээс салахад хагас жил л хангалттай.