Кенийн францискан ламтан Питер Табичи “Дэлхийн шилдэг багш” уралдаанд ялж, нэг сая доллараар шагнууллаа. Энэ талаар шагнал гардуулах ёслол болсон Дубайн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Ялагчийн шагналыг Дубайн угсаа залгамжлагч хунтайж Шейх Хамдан бин Мухаммед бин Рашид Аль Мактум гардуулсан байна. Арга хэмжээг Холливудын од Хью Жекман хөтлөн явуулжээ.
Питер Табичи багш өдгөө 36 настай. Кенийн нэгэн дунд сургуульд математик, физик заадаг. Сургууль нь маш жижигхэн, бас ядуу. Сургууль нь 58 сурагчийн дунд нэг компьютертэй. Тиймээс багш цалингийнхаа зарим хэсгийг хэрэгцээтэй зүйлд зарцуулж, хүүхдүүдэд шаардлагатай зүйлс авч өгдөг.
Энэтхэгийн бизнесмэн Санни Варкейн сайн үйлсийн сангаас 2015 оноос эхлэн “Дэлхийн шилдэг багш” шагналыг олгож байгаа юм. Энэ жил тус шагналд 179 орны 10 мянган хүн хүсэлтээ өгчээ. Энэ оны шилдэг багш нарын эцсийн шатанд Энэтхэг, Австрали, АНУ, Кени, Нидерланд, Бразил, Япон, Аргентин, Их Британи, Гүржийн багш нар тунаж үлдсэн байна.
Өнгөрсөн жил Британийн урлаг, даавуун эдлэлийн багш Андрия Зафирак хүртсэн юм.