mmjjj.jpg

2019-03-26 17:57
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хувийн зурагчнаа гэнэт ажлаас нь халжээ. Шалтгаан нь энэ сарын 10-нд болсон парламентын сонгуулийн үеэр удирдагчийг санал өгөх байрны гадна сонгогчдын урдуур явж өнгөрөх үед зурагчин Ри түүнийг өмнүүр орон Ким Жон Уныг гурван секунд орчим хугацаанд хаасан нь түүний нэр төрийг гутаасан хэрэг гэж үзжээ. Үүнээс гадна Ри хоёр […]

nasa_woman.jpg

2019-03-26 12:24
НАСА-гаас түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүд задгай сансарт гарах гэж байсныг цуцаллаа. Энэ сарын 29-нд буюу ирэх баасан гарагт Олон улсын сансрын станцын гаднах зай солих ажиллагаанд Кристина Кок, Энн Макклейн нарын хоёр эмэгтэй оролцох гэж байжээ. Гэтэл станцад Энн Макклейнд таарах скафандр буюу сансрын өмсгөл олдсонгүй. Үүний улмаас Макклейний оронд Ник Хейг задгай сансарт […]

a1be79af8335e7238300c460632fbdb3f192c806.jpg

2019-03-26 12:20
Тамхи татах нь ургийн гажиг үүсгэдэг гэж ярьдаг. Өмнө нь энэ нь зөвхөн тамхи татдаг ээжүүдэд л хамаардаг байв. Харин саяхан аавуудын тамхи таталт, хүүхдийн төрөлхийн зүрхний гажиг хоёрын хоорондын харилцан хамаарлын судалгаа дэлхий дахинаа анх удаа хийгдэж, эцэг эх хоёулаа тамхиа хаях нь зөв гэсэн дүгнэлт гаргажээ. Хятадын Өмнөдийн Төвийн их сургуулийн мэргэжилтнүүд төрөлхийн […]

bagsh.jpg

2019-03-26 12:18
Кенийн францискан ламтан Питер Табичи багшийн мэргэжилдээ оруулсан хувь нэмрийнхээ төлөө өнгөрсөн ням гарагт нэг сая долларын шагнал хүртсэн билээ. Тэгвэл тэрбээр энэ мөнгөөрөө юу хийх вэ? Табичи багш сургуульдаа тоног төхөөрөмж авч, орон нутгийн иргэдэд туслахаар төлөвлөж байна. Энэтхэгийн бизнесмэн Санни Варкейн сайн үйлсийн шагналын эзэн болсон 36 настай Табичи нь Кенийн хөдөөгийн бөглүү […]

dddddd.jpg

2019-03-26 11:10
Өчигдөр буюу Даваа гарагт Венесуэль улсын газар нутгийн талаас илүү хэсэгт нь цахилгаан эрчим хүч тасалдаж, харанхуй нөмөрсөн байна. Тус улсын 23 мужийн 14 нь болон нийслэл Каракас хот гэрэл цахилгаангүй болсныг El Nacional сонин мэдээлжээ. Өөр эх сурвалж 16 муж гэрэл цахилгаангүй болсныг мэдээлсэн байна. Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дэлси Родригез энэ удаагийн тасалдлыг цахилгаан […]

01-33.jpg

2019-03-26 10:50
БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар даваа гарагт уулзаж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, БНХАУ-Францын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бат бөх, тогтвортой, эрчимтэйгээр хөгжүүлэхээр тохиролцсон байна. Хоёр орны удирдагчид Парис хот дахь Элисейн ордонд уулзжээ. БНХАУ-ын дарга хэлэхдээ, олон улсын нөхцөл байдалд олон том өөрчлөлт гарсан хэдий ч Хятад-Францын […]

08-3.jpg

2019-03-26 10:41
Өчигдөр (2019.03.26) Хятадын Өвөр Монголын Өөртөө засах орны Тунляо хотод таван хүнийг буудсан хэрэг гарчээ. 40 орчим насны үл таних эр эхлээд өөрийн ажилладаг байсан Кайлу дүүргийн цэвэрлэх байгууламжийн дэргэд хоёр хүнийг буудаж хороожээ. Дараа нь хэрэгтэн төв гудамж руу гарч замаар явж байсан гурван хүнийг буудсан байна. Орон нутгийн цагдаагийн ажилтан нар гэмт этгээдийг […]

20180708_gaf_u40_426.jpg

2019-03-25 14:06
Хүний насыг уртасгах аргуудын нэг бол үр хүүхдүүдээ хамтад нь өсгөж хүмүүжүүлэх явдал юм. Их Британи дахь Шеффилдийн их сургуулийн эрдэмтэд энэ дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтэд эмэгчин шувууд ангаахайнуудаа өсгөхөд эрэгчин шувуу тусалдаг бол илүү урт насалдаг, харин ганц бие ээжүүд илүү хурдан хөгширдөг болохыг олж тогтоосон байна. Үүний тулд судлаачид Сэйшелийн арлууд дахь шувуудын нөхөн […]

bagsh.jpg

2019-03-25 13:04
Кенийн францискан ламтан Питер Табичи “Дэлхийн шилдэг багш” уралдаанд ялж, нэг сая доллараар шагнууллаа. Энэ талаар шагнал гардуулах ёслол болсон Дубайн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Ялагчийн шагналыг Дубайн угсаа залгамжлагч хунтайж Шейх Хамдан бин Мухаммед бин Рашид Аль Мактум гардуулсан байна. Арга хэмжээг Холливудын од Хью Жекман хөтлөн явуулжээ. Питер Табичи багш өдгөө 36 […]

football.jpg

2019-03-25 11:03
Голландын Амстердам хотод 2020 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах мэргэшсэн тэмцээний Голланд, Германы шигшээ багийн тоглолт болохоос өмнөхөн тэмцээний албан ёсны бэлгэдлийг танилцуулсан байна. Ингэхдээ Европын түүхэнд анх удаа бэлгэдлээс зохиомол дүрээс гадна бодит хүмүүсийг оролцуулжээ. УЕФА-гийн тивийн арга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид зохиомол дүрдээ Скиллзи хэмээх нэр өгсөн байна. Энэ дүр нь фристайл, гудамжны […]