Канадын дуучин Жастин Бибер хөгжмийн карьертаа түр завсарлага авахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Тэрбээр Instagram хуудсаараа дамжуулан ийм мэдээлэл хийсэн байна. Ийм шийдвэр гаргах болсон нь гэр бүлийн хүндрэл бэрхшээл, эрүүл мэндийн асуудалтай холбоотой гэнэ.
“Яг одоо би бусдын адил өөрт үүсээд байгаа гүн гүнзгий зарим асуудлаа шийдвэрлэхэд хамаг анхаарлаа хандуулж байна. Би гэр бүлээ хадгалж үлдэн, өөрийн хүсдэг шигээ эцэг байхыг хүсч байна. Хөгжим миний хувьд маш чухал. Гэхдээ гэр бүл, эрүүл мэндээс минь илүү чухал зүйл гэж үгүй” хэмээн тэрбээр бичжээ.
Тэрбээр фанатууддаа аль хэдийнэ бэлэн болсон “гайхалтай цомог”-оороо эргэн ирэхээ амласан байна. Жастин Бибер өнгөрсөн оны 06 дугаар сард загвар өмсөгч, хөтлөгч Хейли Болдуинд гэрлэх санал тавьсан билээ.