Нийгэм

Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 27-ныг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, зочиллоо. Уулзалтанд БНСУ-ын “Корей Смарт Карт” корпорацын ерөнхийлөгч Ким Тэ Гыг болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

1iw0b Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ли Наг Ён хэлэхдээ “Хоёр орны хамтын ажиллагааны үр дүн гарч өнөөдөр нийтийн тээвэрт төлбөрийн системийг бүрэн нэвтрүүлж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаад баяртай байна. Цаашид хийж, хэрэгжүүлэх олон ажилд нь амжилт хүсье.” хэмээн онцоллоо.

4e54t Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” нь Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл юм. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг системийг бүрэн нэвтрүүлж, далд орлогыг ил болгох, бүртгэлжүүлж, хяналтын системийг сайжруулсан юм.

Ерөнхий сайд Ли Наг Ён мөн айлчлалынхаа хүрээнд Монгол- Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцсон байна. 

xnzei Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо5kg28 Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллооamxoc Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо7yjn4 Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллооrr0gm Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо2v64x Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо

7rbxp Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллооwqrmn Айлчлал: БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо

Эх сурвалж: arslan.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close