Грекүүд хүнийг тамлах, яргалах, зандалчлах тал дээрээ бараг анхдагчид гэж хэлж болно. Тэр дундаа Фаларидын зэс бух хэмээх ганган төхөөрөмжийг яргалал, цаазын ял гүйцэтгэхэд ашигладаг байв. Грекүүд бухын хэлбэр гаргасан их учиртай. Энэ нь үнэмлэхүй засаглалыг илэрхийлэхээс гадна бухын толгой нь хүний өргөл барьц шаардсан Молох, минотаврыг дүрсэлдэг.
Афины зэс барималч Перилл яргаллын энэ төхөөрөмжөө бухын хэлбэртэйгээр хийж, Акрагаса (одоогийн Сицилийн Агриженто хот)-д тухайн үедээ садизм, харгислалаараа алдартай, зүрх сэтгэлгүй гэгдэх Фаларид хаанд аваачиж өгчээ.
Ингээд л зэс бухаа тайлбарлан үзүүлсэн байна. Бухын дотор хэсэгт тусгай камер байх бөгөөд тэнд нь цаазлах хүнээ хийнэ. Ингээд бухны доороос гал өрдөнө. Бух халах үед яргалуулж буй этгээд чанагдана.
Зохион бүтээгч үнэхээр авьяастай, бүтээлч хүн байжээ. Тэрээр тусгай хоолойг хүртэл бодож олсон байна. Энэ хоолойгоор яргалуулж буй этгээдийн хашхирах дуу гадагш сонсогдоно. Ингэхдээ яг л уурссан бух шиг дуу болж өөрчлөгдөх ажээ.
Гэвч хаан тийм ч өгөөмөр нэгэн байсангүй. Фаларидын бухыг зохион бүтээгч дээр өөр дээр нь туршиж орхижээ. Уг нь шагнал, шан харамж горьдож ирсэн зохион бүтээгчийг бухын дотроос гарган ирээд эрэг рүү шидэж хөнөөсөн гэдэг. Хожим нь Фаларид хааныг өөрийг нь Телемах түлхэн унагаад, энэ бухан дотор цаазалсан байна.
Эх сурвалж: ribalych.ru