56 жил ханилсан хос нэг өдөр тэнгэртээ хальжээ

Америкийн Мичигана мужийн хос Жуди, Уилл Уэбб нар 56 жил ханилсны эцэст нэг өдөр тэнгэртээ хальжээ. Энэ тухай ABC News мэдээллээ. Эхнэр, нөхөр хоёр нэг эмнэлэгт, хэдхэн цагийн зайтай амьсгал хураасан байна.
Тэд амьсгал хураахаасаа өмнө гар гараасаа хөтлөлцсөн байсан гэж онцлон тэмдэглэжээ. Жуди, Уилл Уэбб нар 14 настайдаа анх танилцсан аж.
Эх сурвалж: gazeta.ru