Испанийн “Барселона” клуб, Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси 7000 еврогийн үнэ бүхий шинэ гар утастай болжээ. Гар утас ийм өндөр үнэтэй байгаа нь 24 каратын алтан гадартай нь холбоотой юм байна.

Мессигийн энэ удаагийн сонголт нь iPhone XSMax хэмээх 1,3 мянган еврогийн үнэтэй утас болсон байна. Гэхдээ энэ нь түүнд чамлалттай санагдсан бололтой, утасны алтан гадар захиалан хийлгэж, ар хэсэгт нь “Барселона”, Аргентины шигшээ багийн сүлд, өөрийн 10 дугаар, түүнчлэн эхнэр, хүүхдүүдийнхээ нэрсийг сийлүүлжээ. Энэ бүгдийн дараа утасны үнэ гурав дахин өссөн байна.

Эх сурвалж: vesti.ru

 

By updown

One thought on “Мессигийн 7000 еврогийн үнэтэй гар утас”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн