Америкийн Флорида мужид “Boeing 737 Max” загварын онгоц осолдох дөхжээ. Тодруулбал тус загварын нэгэн онгоц Орландо хотын нисэх онгоцны буудалд хөдөлгүүрийн доголдлоос болж ослын буулт хийсэн байна. “Southwest Airlines” агаарын тээврийн компанийн онгоц Флоридагаас Калифорни руу түр хадгалах байранд орохоор зорчигчгүй ниссэн аж.
Энэ загварын онгоцны осол сүүлийн таван сарын хугацаанд хоёр ч удаа гарсан юм. Үүний улмаас “Boeing 737 Max”-ыг зорчигч тээврийн нисэх онгоцыг нисэхийг хориглосон.
Эргэн сануулахад энэ сарын 10-нд “Ethiopian Airlines” компанийн 157 хүнтэй “Boeing 737 Max 8” онгоц Этиопт сүйрсэн. Мөн 2018 оны 10 дугаар сард Индонезийн “Лайн Эйр” компанийн онгоц осолдсон билээ.