Дан бүсгүйчүүд задгай сансарт гарахад хувцас саад болжээ

НАСА-гаас түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүд задгай сансарт гарах гэж байсныг цуцаллаа. Энэ сарын 29-нд буюу ирэх баасан гарагт Олон улсын сансрын станцын гаднах зай солих ажиллагаанд Кристина Кок, Энн Макклейн нарын хоёр эмэгтэй оролцох гэж байжээ. Гэтэл станцад Энн Макклейнд таарах скафандр буюу сансрын өмсгөл олдсонгүй. Үүний улмаас Макклейний оронд Ник Хейг задгай сансарт гарахаар болжээ.