Өчигдөр болсон зөвлөгөөнөөр байрны үнэ буурах хандлагатай байгаа гэж барилгын салбарынхан үзэж байна. Орон сууцны үнэ ханшны талаар барилгын салбарын удирдах ажилтны зөвөлгөөний үеэр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэхдээ “Ер нь орон сууцны үнэ буурах хандлага хандлага ажиглагдаж байна. Цаашдаа байрны үнийн асуудал өрсөлдөөний журмаар шийдэгдэх болов уу гэж харж байгаа. Тухайлбал, БХБЯ-нд “Бармон” гэдэг компани хүсэлт гаргаад дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа.

Энэ компани Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг шийдүүлж авсан. Уг компанийн менежмент нь таван жилийн хугацаатай хүүгүй зээлийг тодорхой хуваарийн дагуу гаргаж, захиалагч иргэдээ орон сууцанд оруулж байгаа юм. Тухайлбал, 60 сая төгрөгийн байрыг таван жилд хуваахад жилд 12 сая төгрөг. Тэрийгээ сард хуваавал сая төгрөг. Энэ таван жилдээ иргэд иүрээслэн өмчлөх гэрээ хийж байртай болох боломжтой.

“Бармон” компани ийм шинэ схем оруулж ирж байгаа учраас манай яамнаас дэмжсэн. Азийн хөгжлийн банкнаас тодорхой санхүүжилт нь шийдэгдээд ажил нэлээд эрчимжиж байна. Иймэрхүү шинэлэг схемүүдийг Барилга, хот байгууллагын яам цаашдаа ч дэмжинэ. Энэ талаар Монол Улсын Хөгжлийн банк болон нийслэл Улаанбаатар хоттой хамтран нэлээдгүй судалгааг хийж байна. Ирэх сард гэхэд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулж, ажил хэрэг болгох тодорхой алхмуудыг хийнэ” хэмээн  өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн