Нью-Йоркт онц байдал зарлав
2019-03-27 15:56

АНУ-ын Нью-Йорк муж улсын Рокленд тойрогт улаан бурхан өвчний тархалт нэмэгдсэний улмаас онцгой байдал зарласан байна. Нью-Йорк муж улсын хамгийн зүүн хэсэгт байрладаг Рокленд тойрогт улаан бурхан өвчний 153 тохиолдол бүртгэгдсэний дараа вакцинжуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүдийг олон нийтийн газарт авч явахыг хоригложээ.