011-4.jpg

2019-11-18 08:25
Хонконг: Бямба гаригийн шөнө цагдаа нар үймээний улмаас тоосго чулуу, хогонд дарагдсан Политехникийн их сургуулийн эргэн тойрон дахь замыг цэвэрлэхийг оролдсон боловч оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарчээ. Жагсагчид хүчтэй эсэргцүүцэл үзүүлж, тэр хавьд явж байсан энгийн хүмүүсийн аюулгүй байдлыг үл тоомсорлосон учраас нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараахыг оролдсон гэж цагдаагийн газар Ням гаригт мэдэгджээ. Политехникийн их […]

02-29.jpg

2019-11-17 12:59
Авлигатай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг баталсан тухайгаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээллээ. Хуулийн төслийг Украины парламент өнгөрсөн сард дэмжсэн юм. Шинэ хуулиар авлигын хэргийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд авлигын мөнгөний 10 хувийг шагнал болгон авахаар болж байна. Гэхдээ мэдээлэгдсэн авлигын доод хэмжээ нь Украиний хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 5000 дахин өндөр байх шаардлагатай […]

210.jpeg

2019-11-16 10:44
Аргентин улс дахь намган дундаас энэхүү тааварлахын аргагүй объектыг анх Google Maps-аар илрүүлж, газар нутгаа буруу тооцоолж төлөвлөсөн барилгын суурь л гэж бодсон байна. Гэтэл тийм биш, цаанаасаа ийм нуур байдаг болох нь тогтоогджээ. Асар том хөвдөг арал нуурын бараг 4/5 хэсгийг эзэлдэг. Энэ нуур нь ер бусын тэгшхэн эрэгтэй, гортиг татсан мэт дув дугуй […]

109655686_d2e4dadb-67f4-4200-a042-2702a22ed4c9.jpg

2019-11-15 13:49
Арван долоо хоногтой золбин гөлөг Америкийн Миссури мужийн Mac’s Mission амьтны асрах төвд иржээ. Хамгийн сонирхолтой нь энэ гөлөг хамар дээрээ үнэхээр сүүлтэй ажээ. Гөлгөнд толгойноос нь урт эвэр ургадаг нарвалын овгийн далайн амьтныг билгэдэж, Нарвал хэмээх хоч хайрласан байна. Малын эмч нар Нарвалд үзлэг хийгээд илүү сүүл нь түүнд өвчин болохгүй гээд авах ч […]

1400x0.jpg

2019-11-15 11:37
Оросын “Союзмультфильм” кино студи алдарт “Ну, погоди!” буюу “Чамайг даа” хүүхэлдэйн киноныхоо шинэ 26 цувралыг гаргах ажээ. Энэ тухай тус киноны студийн удирдлагын зөвлөлийн дарга Юлиана Слащева хэлэхдээ “Манай баатруудын 50 жилийн ойгоор шинэ цувралыг нь гаргахаар болсон. Бидний төлөвлөснөөр бол 26 шинэ цуврал гарах юм. Эхний цувралыг 2020 оны зунаас үзэх боломжтой” гэсэн байна. […]

zurag.jpg

2019-11-14 17:50
100 жил гэдэг хүн болон дэлхий ертөнц сайнаар өөрчлөгдөхөд хангалттай хугацаа аж. Энэ хугацаанд тээврээс эхлээд усны хувцас, хууль, нийгмийн ёс суртахуун гээд бүх зүйл өөрчлөгдөж, амьдрал ийм л байсан мэт болгожээ. Гэхдээ одоо ч бас засаж сайжруулах зүйл бишгүй олон бий гэдгийг сануулаад өнгөрсөн зууны нүцгэн үнэнийг илчилсэн гэрэл зургуудаас хүргэе. Бяцхан филиппин охин […]

24-1.jpg

2019-11-14 15:31
Bloomberg агентлаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг ашиглан хамгийн эрүүл хүн амтай улсын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Испани улс тэргүүлсэн байна. Мэдээж далайн бүтээгдэхүүн, чидун жимсний тос энэ улсын хүн амын эрүүл мэндэд нөлөөлсөн нь ойлгомжтой. Гэхдээ тэд исгэсэн гурилтай талх, сахар их хэмжээгээр хэрэглэдэг. Ямартай ч тэднийг эрүүл зөв хооллодог гэж хэлэхэд хэцүү. Тэгвэл испаничуудын нууц […]

21-2.jpg

2019-11-14 12:29
Upcycling (хуучин эд зүйлсийг дахин боловсруулах замаар шинэ) хэмээх үг Кембрижийн их сургуулийн толь бичгийн 2019 оны шилдэг үгээр тодорлоо. Сургуулийн сайтад мэдээлснээр энэ үг нь хэрэглэгчдийн хамгийн их эрэлттэй үг болсон гэнэ. Анх энэ үг 2011 онд онлайн толинд орсон ч тэр цагаас хойш хайлтын давтамж нь 181 хувиар нэмэгджээ. Кембрижийн толины хэвлэлийн хэлтсийн тэргүүн […]

02-26.jpg

2019-11-14 11:29
Өмнөд Солонгосын хил орчмын Имжин гол гахайн мялзангаас болж нядалгаанд оруулсан хэдэн арван мянган гахайн сэг зэмний цусанд будагдлаа. Тус улс гахайн мялзанг дарах зорилгоор 47 мянган гахайг устгалд оруулсан боловч сэг зэмийг нь булж амжаагүй байжээ. Гэтэл үргэлжилсэн аадар борооны улмаас устгасан амьтдын цус ус дамжуулах шугам руу орсон байна. Орон нутгийн засаг захиргаанаас […]

07-11.jpg

2019-11-14 08:51
Гоц авъяастай, 9 настай хүү хэдхэн сарын дараа Эйндховены Техникийн их сургуулийг дүүргэж, дээд боловсролын диплом гардан авч, хамгийн хамгийн залуу дээд боловсрол эзэмшсэн хүнээр тодрох гэж байна. Лоран Симонс нэг жилийн өмнө тус сургуулийн цахилгаан техникийн ангид элсчээ. Хүү дунд болон ахлах ангийн зургаан жилийн хөтөлбөрийг 1.5 жилд багтаан үзэж, дунд боловсролын гэрчилгээг 8 […]