Хүүхдүүд “халдвартай” жүржнээс болоод амиа алдсан тухай эцэг эхчүүдийг айлгасан цуурхал Красноярскт ч хүрлээ. Newslab-ын мэдээллээс үзэхэд хотын иргэд сүүлийн өдрүүдэд гар утасны WhatsApp, Viber цэсээр дамжуулан “ханиадын вирусээр халдварлагдсан” хятад жүрж хэрэглэснээс болоод нас барсан хүүхдүүдийн тухай аудил болон видео файлуудыг цацах болжээ. Нэг бичлэг дээр нь Барнаулд хүнсэндээ ийм жүрж хэрэглэснээс болж 13 хүүхэд амиа алдсан гэсэн жишээ баримтыг цацсан байна.
Он гарсаар ийм маягийн мэдээлэл Оросын өөр бүсүүдээс цацагдах болсон юм. Тухайн үед Оросын хэрэглэгчдийн хяналт шалгалтын газраас энэ мэдээллийг цуурхал гэж үгүйсгээд, иргэдийн тохиолдлын мэдээллийн эх үүсвэрт итгэхгүй байх, “жүржний айдас”-т автахгүй байхыг уриалсан.
Тэгвэл саяхан Краснояоскийн хязгаарын Оросын хэрэглэгчдийн хяналт шалгалтын газраас хяналт шалгалтын үйл ажиллагаа (төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус)-ны хүрээнд жимсний чанар, аюулгүй байдлын үнэлгээг тогтмол явуулдаг ч ямар ч зөрчил илрүүлээгүй гэж мэдэгджээ.
“Иргэд жимс, ногоонд бөөнөөрөө хордсон ийм өвөрмөц тохиолдол огт ажиглагдаагүй” гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
Томуу, томуу төстэй өвчний тохиолдол ч ердийн хэмжээнд байна. Оны 43 дахь долоо хоногт буюу 10 дугаар сарын 21-27-ны өдрийн байдлаар Красноярскийн хязгаарт 8330 хүн өвчилжээ. Өвчлөл 10 мянган хүн тутамд 29 байгаа нь тархварын дээд босгоос 34,3 хувиас бага байгаа юм.
Харин энтеровирусын халдвараас сэргийлэхийн тулд жимс ногоог хэрэглэхийн өмнө сайтар угааж, дараа нь буцалсан усаар зайлж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.