2019-11-19 16:251min03

Кето дэглэм ханиаднаас сэргийлдэг

ffe2bc3a31c0a37d

Йелийн их сургуулийн эрдэмтэд кето дэглэм ханиадны вирус хэрхэн нөлөөлдөг механизмыг илрүүлжээ. Тэд илүү их өөх тос, уураг хэрэглэдэг оготнууд ханиаднаас болж үхэх нь ховор байгааг олж тогтоосон байна.

Их сургуулийн дархлаа судлалын профессор Акики Ивасаки судлаачдаа ийм зүйл болно гэж огт төсөөлж байгаагүй гэж мэдэгджээ. “Хэрвээ бид энэ үр дүнг олж тогтоож чадвал ханиадтай тэмцэх маш хүчирхэг аргатай болж, цаашид халдвар тархахаас сэргийлж чаддаг болно” гэж Акики Ивасаки хэлснийг “Science Immunology” сэтгүүлд дамжуулсан аж.

Эрдэмтдийн тогтоосноор бол кето дэглэм нь гамма-дельта Т эс буюу дархлааны биетийг өсгөж, нэмэгдүүлэхэд түлхэц өгдөг байна. Энэ дархлааны биет нь уушгин дотор гээд хүний янз бүрийн салст давхаргад байрладаг ч тодорхой үүргийг нь эрдэмтэд одоо болтол тогтоож чадаагүй байна.

Кето дэглэм нь хоол хүнснээс авах ихэнх илчлэгээ нүүрс-уснаас бус, уураг, өөх тосноос авахыг чухалчилдаг. Энэ дэглэм унаж татах өвчин үүсэх магадлалыг бууруулж, зарим төрлийн хорт хавдрын хөгжлийг удаашруулдаг байна. Гэхдээ зүрхний хэмнэл алдагддаг, зүрх, судасны бусад өвчтэй хүмүүст хэрэглэхийг хориглодог аж.

realnoevremya.ru

3 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй