Далбаа, тэмдэг гэдэг омгийн дайны үеэс л чухал үүрэг гүйцэтгэж ирсэн зүйл билээ. Далбаа бол зөвхөн эмблем биш, жинхэнэ үзлийг нь харуулдаг зүйл юм. Мэдээж сүүлийн хэдэн зууны турш далбааны үүрэг бага зэрэг алдагдсан ч нэгэн хэвийн, уйтгартай далбаанууд дунд сонирхол татахаар нь ч цөөнгүй үлджээ.
Ингээд хамгийн өвөрмөц далбаануудын цуглуулгыг хүргэе.
Мозамбик
Зэвсэг дүрсэлсэн цорын ганц үндэсний далбаа. Зээтүү, Калашниковын автомат буу хоёрыг хэрээслэн байрлуулсан энэ эмбелем нь Африкийн энэ улсын дотоод хэргийн байдлыг шууд л илтгэчихдэг. Энд олон арван жилийн турш иргэний дайн үргэлжилж байна.
Сицили
Сицилийн эртний далбааг хамгийн анх 1282 онд баталсан түүхтэй. Төвд нь трискелион буюу нэг төвөөс гарсан гурван хөл, Горгоны Медузагийн толгой, түүнчлэн гурван могой, эсвэл улаан буудайн гурван хэсэг энэ зургийн төвөөс салбарлан гарчээ. Гурван хөл нь Сицили арлын захын гурван цэгийг бэлгэддэг. Тринакрия буюу трискелион гэдэг нь грекээр гурвалжин гэсэн үг бөгөөд энэ арлын анхны нэр юм байна. Далбааны өнгө нь Палермо, Корлеоне хотыг илтгэдэг байна.
Хавай
Хавайн арал Британийн эзэнт гүрний хэсэг байж үзээгүй ч колонийн өнгө аястай далбаатай. Хавайг нутгийн лам Камамеха удирдаж байхдаа “Юнион Жек”-ийг гоо үзэсэгэлэнг биширч, арлын улсынхаа албан ёсны далбаанд энэ сэдвийг оруулахаар шийдсэн гэдэг.
Мэн арал
Бас нэгэн трискелионтой далбаа. Дэлхийн хамгийн эртний далбаануудын нэг болох Мэн арлын далбааг хамгийн сүүлд 13-р зууны хоёрдугаар хагаст өөрчилсөн ч 1971 оны наймдугаар сарын 27-нд л албан ёсоор хүлээн авсан байдаг.
Камбож
Японы 1942-1945 оны эзлэн түрэмгийллийн үеэр Камбожийн далбаа. Энэ далбаа нь милитарист, улс төрийн сэдэвтэй нь илт харагддаг.
Заир
20-р зууны турш эрх чөлөөний төлөөх тэмцлээ зогсоогоогүй энэ улсын далбаанд хувьсгалт шинж нь ажиглагддаг.
Балба
Нэгэн хэвийн дөрвөн өнцөгт хэлбэргүй цорын ганц үндэсний далбаа.
Антарктид тив
Антарктид тивд улс байхгүй ч далбаатай. Энэ нь хэний ч газар нутаг биш гэдгийг тодхон харуулдаг.
https://bigpicture.ru/?p=696714