-Сонирхол нь хайраа олоход тусалсан байна-

Америкийн Флорида мужийн оршин суугч Шарлотта Гуттенберг 50 насандаа анхны шивээсээ хийлгэж байжээ. Бие дээрээ зураг зурахыг зөвшөөрдөггүй байсан нөхрийгөө нас барсны дараа америк бүсгүй эртний мөрөөдлөө биелүүлж, туршилт хийхээр шийджээ. Үнэндээ шивээсний салоныхон түүнийг анх хараад маш их гайхаж байсан ч түүнд эхний шивээсийг нь хийж өгч, удалгүй Чарльз Хелмке туслахаар болжээ. 18 настайгаасаа хойш хүний биеийг шивээсээр чимэглэж яваа тэрбээр Шарлоттаг дэмжиж, биед нь зураг урлаж эхэлсэн байна. Энэ бол 2006 он. Тэр цагаас хойш энэ хоёр огт салаагүй гэдэг. Чарльз нь Гиннесийн амжилтын номонд биеийнхээ 97 хувийг шивээсээр чимэглэсэн гэдгээр орсон бол түүний зүрх сэтгэлийг булаасан, нэгэн цагт шивээс хийлгэхээс айдаг байсан Шарлотта нь нөхрөөсөө 1 хувиар илүү буюу биеийнхээ 98 хувийг шивээсээр бүрсэн байна.

Эрүү өвдөг нь нийлэх дөхөж байгаа эмгэн хүн ийм гоо сайхнаа үзүүлэхээс айдаггүй бөгөөд хотын гудамжаар задгай хувцас өмсөөд, залуусыг хөл, нуруун дээрх зургийг нь атаархан харахыг баясан мэдрэх дуртай. Одоо түүнд нүүр, хуруунуудад л шивээс хийх дутуу үлдсэн.

Гиннесийн амжилтын номонд түүнийг 2015 онд анх амжилтын эзэн болсон гэж мэдээлжээ. “Одоо түүний биеийн 98,75 хувь нь бэхэн хувцастай болсон. Тэр бол дэлхийн хамгийн их шивээстэй өндөр настай, дээр нь дэлхийн хамгийн их шивээстэй эмэгтэй” гэж амжилтыг нь тодосгожээ.

Мэдээж хөгшин настай хүн шивээстэй байлаа гэж олон нийтийн сүлжээгээр түүнд таагүй сэтгэгдэл ирэх нь олон байдаг гэнэ. Гэвч Шарлотта тэдэнд дараах хариуг барьжээ. “Шивээстэй байна гэдэг та өөр байж болно, өөрийгөө илэрхийлж болно гэдгээ харуулж байгаа хэрэг юм” гэжээ.

www.kp.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн