15-3.jpg

2021-09-13 15:54
Том Крузын “Биелэгдэшгүй даалгавар” киноны зураг авалтын үеэр үхэр сүрэг ухаангүй болсон хэрэг гарчээ. Энэ хэрэг Английн “Нуурын хязгаар” нэртэй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, киноны долоо дахь хэсгийн зураг авалтынхан ажиллаж байх үед гарсныг The Sun бичжээ. Киноны зургийн дагуу Итан Хантын гол дүрд тоглож байгаа Круз шүхэртэй газардах ёстой байжээ. Жүжигчин эр дөрвөн ч удаа […]

14-3.jpg

2021-09-13 12:14
Иран улс Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ)-т цөмийн объектууддаа ажиглалтын камер байршуулахыг зөвшөөрчээ. Тегераны энэхүү зөвшөөрлийг МАГАТЭ-ийн тэргүүн Рафаэль Гросси ч баталжээ. Тэрбээр есдүгээр сарын 12-ны ням гарагт Иранд Исламын Бүгд Найрамах Улсын агентлагийн үйл ажиллагааны асуудлаар хэлэлцээр хийхээр хүрэлцэн ирсэн аж. Тэрбээр Ираны дэд ерөнхийлөгч, атомын байгууллагын тэргүүн Мохаммед Эсламитай уулзсан байна. Эх […]

06-27.jpg

2021-09-13 10:15
“Аль-Каида”-гийн толгойлогч Айман аз-Завахири амь үрэгдсэн гэсэн дам ярианы дараа видео бичлэгээ цацжээ. Видео бичлэг нь есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны 20 жилийн ойгоор гаргасан аж. Жихадуудын бүлэглэлүүдийн онлайн идэвхэд тагнуул хийдэг SITE тагнуулын бүлэглэл аз-Завахирийн видеонд “Иерусалимыг жүүд болгох” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн гэжээ. Аз-Завахири үхсэн гэх мэдээлэл олон жил гарч байгаа ч шинжээчид […]

05-31.jpg

2021-09-13 09:01
Дэлхий ертөнц 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсонтой адил шинэ алан хядах ажиллагаанд өртөж болзошгүй. Афганистанаас дайчдаа гаргах Вашингтоны шийдвэр лалын хэт даврагчдыг сэргээсэн тул ийм зүйл болох магадлал өндөр хэмээн Британийн сөрөх тагнуулын тэргүүн Кен Маккаллум The Times сонинд ярилцлага өгчээ. Маккаллум дайчдыг өдгөө сэргэн мандах шинэ үедээ ирсэн гэв. Түүнчлэн шинэ, илүү […]

02-40.jpg

2021-09-13 08:37
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены зарлигаар 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны баримтын эхний хэсгийг сайтдаа нийтэлжээ. 2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд гэж тэмдэгэлсэн материалыг Товчооны тагнуулчид болон Лос-Анжелест байдаг Саудын Арабын консулын газрын нэгэн ажилтан хоорондын яриагаар бүрдүүлсэн байна. Тагнуулчид жишээлбэл түүнийг онгоц барьцаалсан Навафу Аль-Хазми и Халиду Аль-Мидхару […]

09-14.jpg

2021-09-11 11:08
Өмнөд Солонгосын Засгийн газар 2030 он гэхэд тагнуулын хиймэл дагуул, түүнтэй холбоотой пуужингийн технологийг хөгжүүлэхэд 1.6 их наяд вон буюу 1.37 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь цөмийн болон тив алгасах балластик пуужин үйлдвэрлэж байгаа Хойд Солонгос руу хандсан тандалтын сүлжээг сайжруулахад чиглэж байгаа юм байна. Өмнөд Солонгос өөрийн аюулгүй байдлын холбоотон АНУ нь […]

06-26.jpg

2021-09-11 10:17
БНХАУ -ын дарга Ши Жиньпин, АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байдентай сүүлийн долоон сарын хугацаанд анх удаа утсаар холбогдон ярилцлаа. Энэ нь Ерөнхийлөгч Жо Байдены ажлаа авснаас хойш хийсэн хоёр дахь дуудлага юм. Цагаан ордон энэ талаар “Хоёр удирдагч өрсөлдөөн, зөрчилд хүрэхгүй байх, хоёр үндэстний үүрэг хариуцлагын талаар ярилцсан” хэмээн мэдэгдлээ. АНУ, Хятадын харилцаанд хурцадмал худалдаа […]

05-29.jpg

2021-09-11 10:02
Тель-Авивт дэлгүүрийн жижиг хулгайчийг тун санамсаргүйгээр илрүүлэн баривчилжээ. Амтат чинжүүнд дуртай хулгайч ээлжит хулгайнхаа үеэрээ нэг чинжүү санамсаргүй хазаад орхисон нь сэжигтнийг баривчлах нотолгоо болжээ. Хазсан чинжүүг шүүх шинжилгээнд өгч шалгуулан, шүлсний дээжийг нь цагдаагийн санд байдаг мэдээлэлтэй харьцуулсан аж. Ингээд сэжигтэн этгээд нь Палестины автономит бүсийн 30 настай эрэгтэй болохыг тогтоожээ. Түүнийг шууд олж, […]

06-25.jpg

2021-09-10 18:10
Энэтхэгийн Карнатака мужийн засаг захиргаа хөрш Керала мужид нь аюулт нипах вирус илэрсний дараа хэд хэдэн бүсээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ. Үхлийн аюулт уг вирус Энэтхэгийн Керала мужид 11 хүнээс илэрсэн ч биеийн байдал нь тогтвортой байна. Тэд бүгд нипах вирусээр нас барсан 12 настай хүүхэдтэй ойрын хавьтагчид аж. Хүү насны барсны дараа мужийн эмч […]

05-28.jpg

2021-09-10 17:16
Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд асан Санаэ Такаити Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох бодолтой байна. Японы Либерал ардчилсан намын тэргүүнд нэрээ дэвшүүлсэн түүнийг тус улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Абэгийн дэмжлэгийг авна гэдэг нь Такаитийг намынхаа 20 гишүүний дэмжлэгийг авах боломж бүрдүүлж байна гэсэн үг юм. Ингэснээр тэрбээр намын […]