БНСУ-ын монополийн эсрэг зохицуулагч байгууллага Америкийн “Google” компанид 207.4 тэрбум воны торгууль ногдууллаа. Гүүгл компани үйлдлийн систем, цэсний зах зээлд давамгайлагч байр сууриа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж буй учраас дээрх торгуулийг оноожээ.
Америкийн технологийн аварга компани Солонгосын зах зээл дэх давамгай байдлаа урвуулан ашиглаж “Самсунг Электроникс” зэрэг Солонгосын гар утас үйлдвэрлэгчдийн боловсруулсан үйлдлийн системийг ашиглах боломжгүй болгох, Андройд үйлдлийн системээ тулгах, гар утасны цэс боловсруулагчдад зөвхөн “Плэй Стор”-т тоглоомоо нийтлэхийг шаарддаг байсан гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ.
Тиймээс Америкийн компанид алдаа засахыг сануулж, үйлдлийн систем боловсруулах зах зээлийн өрсөлдөгчдөдөө саад болсны шийтгэл болгон торгууль ногдуулсан байна. Өмнөд Солонгос улс наймдугаар сард “Эппл”, “Гүүгл” зэрэг компаниудад талбар дээрээ өөр компанийн төлбөрийн систем ашиглахыг зөвшөөрүүлсэн хууль баталсан юм. Учир нь гар утасны цэс боловсруулагчид эдгээр компанийн хураамж өндөр гэж шүүмжилдэг байсан аж.