Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Талибаны засаглал тогтсоноос хойш Афганистанд 153 хэвлэл мэдээллийн байгууллага хаалгаа барьжээ – updown.mn

Талибаны засаглал тогтсоноос хойш Афганистанд 153 хэвлэл мэдээллийн байгууллага хаалгаа барьжээ

Талибаны засаглал тогтсон наймдугаар сарын сүүлчээс хойш  Афганистанд 153 хэвлэл мэдээллийн үйл ажиллагаагаа зогсоон, үүд хаалгаа хаажээ. Шинэ засгийн хязгаарлалт, санхүүгийн асуудал зэргээс болж Афганистаны телевизийн суваг, радио станц, сонин хэвлэлүүд үүд хаалга хаасан гэж  хэвлэлийн эрх чөлөөний төлөө үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгуулага мэдээлсэн байна.

Тухайлбал “Милма” радио станц саяхан үүдээ барьсан бөгөөд тус станц 2011 оноос Афганистаны улс төр, соёл, спортын салбарын үйл явдлын мэдээллүүдийг хүргэж ирсэн юм. Үүнтэй холбоотойгоор Афганы үндэсний сэтгүүлчдийн холбооны тэргүүн Масрур Лутфи хэрэв олон улсын байгууллагууд шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол удахгүй Афганистанд хэвлэлийн эрх чөлөөнд төгсгөл ирнэ хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн сарын сүүлчээр талибанчууд Афганистаны зарим хэвлэлийн мэдээллийн байгууллагын ажил олгогчдоор талибууд томилогдон эмэгтэй сэтгүүлчдийг халсан байна. Сэтгүүлчид үүнийг эсэргүүцэн ажилдаа эргэн орохыг шаардаж, жагсаал хийсэн бөгөөд Афганистаны хараат бус сэтгүүлчдийн нийгэмлэг Талибан хөдөлгөөнийхөнд  энэ улсад өрнөж байгаа эсэргүүцлийн ажиллагааг хүргэж байгаа сэтгүүлчдэд хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн