БНСУ-ын Засгийн газар коронавирусний цар тахалтай холбоотойгоор гадаадад зорчихоо хойшлуулах эсвэл цуцлах талаар иргэдэд хүргүүлсэн зөвлөмжийн хүчинтэй хугацааг 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгалаа гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээлжээ.
Тус яамнаас хилийн чанадад байгаа иргэддээ халдвараас урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авах, ялангуяа эрүүл ахуйн журмыг дагаж мөрдөх, бусад хүмүүстэй аль болох харилцахгүй байхыг зөвлөсөн байна.
Дээрх зөвлөмжийг анх 2020 оны гуравдугаар сарын 23-нд нийтэлсэн бөгөөд үүнээс хойш сар бүр сунгаж байгаа юм. “Энэхүү алхам нь БНСУ-д коронавирусний шинэ хувилбарууд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилготой” гэж ГХЯ-ны мэдэгдэлд онцолжээ.