Хүүхэд утаснаас салахгүй байна. Яах вэ?

Ковидоос үүдэж бүгд гэртээ байгаа үед хүүхдийн утасны хэрэглээ нилээн өндөр байгаа гэж бодож байна. Утсыг аав ээжүүд ямар зорилгоор өгдөг вэ?

Хоол идүүлэхийн тулд. Хоол нь хор болно гээд ойлгоход болно. Цаг сайхан байх үед амралтын газар очиход олон ээжүүд дөнгөж ой гарантай хүүхдүүдийг хоол идүүлэхийн тулд утсаар cocomelon үзүүлж байхыг харсан. Хүүхэд хэр их хэмжээтэй идэхээ өөрөө зохицуулж байдаг гэтэл үүнээс болоод ямар ч ухамсаргүйгээр идээд л байдаг. Юм үзэхгүй бол хүүхэд хоол идэхгүй хэцүү байна гэдэг. Та цадах биш хүүхэд цадталаа идэх ёстой. Жаахан идсэн дахиад идүүлэх хэрэгтэй гээд шахаад байдаг. Хүүхэд ямар хэмжээтэй идэхээ өөрөө мэддэг- хоолзүйчээс асуусан ч болно. Хааяа хүүхэд бараг юм идэхгүй байх тохиолдол бий. Өндөр, жин хэвийн бол санаа зовох шаардлагагүй . Энэ талаар нийтлэл байгаа шүү.

 Тайвшруулахын тулд. Хүүхэд уйллаа шууд утас өгдөг. Хүүхэд маань энэ тохиолдолд сэтгэл хөдлөлөө удирдаж сурах талаар яриад ч хэрэггүй. Утаснаас хамааралтай нэгэн болоход та сургаж байна. Энэ үед хүүхдэд таны тэврэлт, таны дэмжлэг хэрэгтэй. Ж: Хүүхэд хүссэн зүйлээ авч чадаагүйгээс болоод уйлах. Уйлахаас айх зүйл байхгүй. Харин тухайн сэтгэл хөдлөл бий болсон үед яах ёстойг та зааж сургах хүн болохоос утас таныг орлож чадахгүй. Заахгүй байвал хүүхэд дараа нь нийгэмд орохоороо яах вэ?

Сатааруулахын тулд. Утас үнэхээр сонирхолтой. Хүүхэд утас аваад суухаараа чимээгүй болдог. Ядарсан үед энэ ямар гайхалтай мэдрэмж гэдгийг ойлгож байна . Гэхдээ байнга ийм арга ашиглаад байвал мэдээж муу. Хүүхдэд уйдах боломж олддоггүй. Уйдахгүй юм чинь гоё сонирхолтой зүйл сэтгэж бодох шаардлагагүй болдог буюу хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Дээрээс нь хүүхэд ганцаараа тоглож чаддаггүй. Утас байхгүй л бол таниас байнга зүүгдээстэй. Магадгүй та хэдэн удаа утас өгөөд тухайн үеийн ажлыг амжуулсан ч алсдаа байнга ингэх хэрэгтэй болно.

Одоо яах вэ?

  •  Та ямар зорилгоор өгдөг вэ? гэдгээ тодорхойлох. Ж: сатааруулах гэж
  • Тухайн нөхцөлд утас өгөхийн оронд юу хийж болохыг тодорхойлох. Ж: ганцаараа тоглож сурахад нь туслах, анхаарал дутагдаад таниас салахгүй байвал чанартай цаг гаргах (энэ талаар нийтлэл байгаа).
  • Утас оролдох дүрэм гаргах. Хэзээ ямар хугацаатайгаар ашиглаж болохыг тодорхой болгох. Ж: унтаж сэрээд хүүхэлдэй үзэж болно. Ээжийгээ болно гэхээр унтраана. Анх энэ үед эсэргүүцэлтэй нүүр тулахад бэлэн байгаарай. Хүүхэд хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа учир уйлна уурлана.

Хэзээ ашиглах цагийг хэлэхдээ: хүүхдийн мэддэг цагаар хэлэх. Өглөө 9 цагаас үзэж болно гэдгийг мэдэхгүй гэхдээ өглөөний цайгаа уусны дараа гэдгийг ойлгоно.

Өсвөр насны хүүхдийн хувьд арай өөр арга ашиглаж болно. Ж:. Өдөрт 2 цаг утсаа оролдож болно. Гэхдээ хэзээ вэ? Гэдгийг чи өөрөө шийднэ. Хичээлийн зорилгоор ашигласан цагийг тооцохгүй гэдгийг анхаараарай.

Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ. Дүрэм зөрчвөл яах тухайгаа ярилцахаа мартуузай. Худлаа ерөөсөө сүрдүүлэхгүй.

Таны хувьд утас ч гэлтгүй бусад үед хүүхэдтэйгээ ойлголцоход хэцүү байвал та 11.16-12.13 хооронд явагдах онлайн сургалтыг маань сонирхоорой. Сургалтаар шууд ашиглаж болох олон аргуудыг мэдэж авах ба жишээгээр тайлбарласан болохоор ойлгоход хялбар байдаг. Сургалтын хугацаанд надтай холбоотой байж асуултуудаа асуугаад явах боломжтой байгаа.

Сэтгэл зүйч Г.Хулан

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн