“Аль-Каида”-гийн толгойлогч Айман аз-Завахири амь үрэгдсэн гэсэн дам ярианы дараа видео бичлэгээ цацжээ. Видео бичлэг нь есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны 20 жилийн ойгоор гаргасан аж.
Жихадуудын бүлэглэлүүдийн онлайн идэвхэд тагнуул хийдэг SITE тагнуулын бүлэглэл аз-Завахирийн видеонд “Иерусалимыг жүүд болгох” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн гэжээ.
Аз-Завахири үхсэн гэх мэдээлэл олон жил гарч байгаа ч шинжээчид түүнийг одоо ч гэсэн амьд, архаг өвчнөөр шаналж яваа гэж мэдэгддэг аж.
Аз-Завахири нь Осама бен Ладеныг амь үрэгдсэний дараа алан хядах байгууллагыг толгойлсон, египет хүн юм.
Эх сурвалж: Mignews.ru