Коронавируын эсрэг вакцины III тунг өнөөдрөөс 18-аас дээш насныханд хийж эхэлнэ. Гуравдугаар тундаа хамрагдах хүсэлтэй иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгтээ очиж хийлгэх юм.
Өмнө нь гуравдугаар тунг 55-аас дээш насны иргэд болон боловсролын салбар, хариу арга хэмжээний багийн ажилтан алба хаагчид хамрагдаж байсан юм. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 164 мянган иргэн дархлаа гуравдугаар тунд хамагдаад байгаа бөгөөд 18-аас дээш насны иргэд Синофарм, Файзер вакцинуудаас сонгон сайн дурын үндсэн дээр хийлгэх юм.