Азийн аваргын алт, мөнгө, хүрэл, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Лондонгийн олимпийн хүрэл медалийн эзэн Монгол Улсын Гавяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Серби Улсын нийслэл Белград хотод болох 2021 оны Дэлхийн аваргад оролцох сорилго тэмцээнд дөнгөж сая тоглож, 3:2-н харьцаатай ялалт байгуулж, 75 кг-д улсаа төлөөлөн оролцохоор боллоо.