Дэлхий ертөнц 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсонтой адил шинэ алан хядах ажиллагаанд өртөж болзошгүй. Афганистанаас дайчдаа гаргах Вашингтоны шийдвэр лалын хэт даврагчдыг сэргээсэн тул ийм зүйл болох магадлал өндөр хэмээн Британийн сөрөх тагнуулын тэргүүн Кен Маккаллум The Times сонинд ярилцлага өгчээ.
Маккаллум дайчдыг өдгөө сэргэн мандах шинэ үедээ ирсэн гэв. Түүнчлэн шинэ, илүү нарийн схемтэй халдлага үйлдэхийн тулд алан хядагчид дахин бүлэглэлээ сэргээх хандлагатай гэлээ.
«…Тэд дахин байгуулагдаж, бидний өмнө илүү нарийн боловсруулсан, амаргүй хуйвалдаан зохион байгуулах, ирэх жилүүдэд есдүгээр сарын 11-нийх шиг зүйлтэй нүүр тулгаруулах эрсдэл их» хэмээн MI5 тэргүүн мэдэгджээ..
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр алан хядагчдын бүлгийн 19 алан хягдагчид зорчигч тээврийн 4 онгоцыг барьцаалан авч, Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг мөргөсөн юм. Энэхүү халдлагаас болоод 3000-гаад хүн амиа алдсан гэдэг. Алан хядах ажиллагааг «Аль-Каида» алан хядах бүлэглэлийн тэргүүн Осама бен Ладен үйлдсэн гээд 10 жилийн дараа Пакистанаас олдож, шууд дамжуулалтаар Хиллари Клинтон, Барака Обама болон АНУ-ын бусад томчуудын нүдэн дээр амиа алдсан аж.
Эх сурвалж: Mir24.tv