13-4.jpg

2017-03-13 12:07
Өнөөдөр (2017.03.13) өглөө  06:41 цагт  Баян-Өлгий аймгийн Дэлүүн  сумын төвөөс зүүн зүгт газар хөдлөлт болжээ. Тодруулбал,  27 километрийн зайд 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон  нь тус сумын Хар-Уул багт мэдрэгдсэн байна. Энэ талаар Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Мөн сумын ЗДТГ-аас газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй гэсэн мэдээ ирүүлжээ.  

54.jpg

2017-03-13 11:43
“Монгол глобал” ХХК-ийн мэдлийн “Саруул” худалдааны төвд өнгөрсөн амралтын өдөр буюу  ням гаригт  (2017.03.12) үүрээр гал гарсан. Өглөөний 05.00 орчимд гарсан галыг  Онцгой байдлын шуурхай алба унтраасан. Тус худалдааны төв СБД-ийн нутагт Орос III сургуулийн баруун урд байрладаг, хотын төвд байдаг худалдааны төвүүдийн нэг. Өчигдөр тус худалдааны төв дээр гарсан галын шалтгааныг тогтоох албаныхан болоод […]

05-3.jpg

2017-03-12 15:36
Нийслэлийн Агаарын бохирдлын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Газрын алба хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан захирамжийн хэрэгжилт болон иргэдийн зүгээс ирдэг асуултад хариулах зорилгоор  хэвлэлийн хурал хийлээ.  Энэ үеэр  Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “2017 оны  нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын […]

08-2.jpg

2017-03-12 14:57
ОБЕГ-аас Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг найман аймагт малын гоц халдвар гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар малын цэцэг, шүлхий өвчний тархалт их байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэм хэсэгчилэн тогтоогоод байгаа юм. Энэ өвчний эсрэг  холбогдох албаны хүмүүс таван сумын 31 өрхийн 4785 толгой хонийг вакцинд хамруулжээ. Дорнод аймгийн хувьд урьдчилан сэргийлэх […]

0202-3.jpg

2017-03-12 11:58
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр/2017.03.11/ шар усны үерт өртөж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг аж. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байдалтай байгаа юм. “Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ерөнхий менежер Зам талбайн борооны ус зайлуулах […]

1212-2.jpg

2017-03-11 18:04
Нийслэлийн ИТХ Еховагийн гэрч болон өөр гадны гурван шашны сүмд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Шалтгаанаа хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн саналын дагуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулж болзошгүй шашны үзэл бодол номлодог газруудын үйл ажиллагаа явуулах эрхийг түтгэлзүүлсэн хэмээн тайлбарласан байна. Сүүлийн үед Мүүний шашны гаж урсгалын тухай мэдээлэл ихээр цацагдаж, […]

0101-15.jpg

2017-03-11 14:15
Хаврын урь орсон хэдий ч  нийт нутгийн 50 гаруй хувьд цасны зузаан 10-53 см хүртэл хатуурсан, 13 аймгийн 54 сум зудын байдалтай, 16 аймгийн 47 сум зудархуу байдалтай байгаа гэнэ. Энэ онд улсын хэмжээнд 26.2 сая мал төллөнө. Мал төллөлт эхэлж одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу 257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянган төл буюу […]

02-11.jpg

2017-03-11 12:52
Өчигдөр (2017.03.10) Өмнөговийн Тавантолгойн нүүрсний ордоос тээвэр хийдэг гурван жолооч нас баржээ. Тэд Хятадын Вэнсэй компаний гүйцэтгэгч “Монфорт” компанийн ажилчид юм байна. Жолооч нар нүүрсний ордоос ачаагаа ачиж гараад зам зуур хоолны газарт хооллон, архи ууж Цагаан хадны боомтыг зорих замдаа осолдож, гурав нь амь насаа алджээ. Хоёр жолоочийн бие муу байгаа. Тэднийг яаралтай эмнэлэгт […]

0101-14.jpg

2017-03-11 12:42
Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр буюу гал тахиа жилийн Шинийн 14 буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар сүсэгтэн олонд зориулан “Буянт-Ухаа” цогцолборт үнэ төлбөргүй засал, ном айлдаж байна. Халхын андугаар богд, Өндөр Гэгээн Занабазар 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нь Бээжингийн Шар сүмд […]

00000000000.jpg

2017-03-10 18:29
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд эхний шатанд Азийн  авто замын сүлжээний AH-4 чиглэлийг ерөнхий чиглэл болгож, Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү зөвлөмжийн дагуу Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан авто замын дамжин […]