Хятадын Вэнсэй компанийн гүйцэтгэгч “Монфорт” компанийн ажилчид болох амиа алдсан жолооч нарын хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Тэд Өмнө говь аймагт нүүрсний тээвэрлэлт хийдэг байсан бөгөөд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн архи ууж улмаар хортой бодис уусан нь ийнхүү үхэлд хүргэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Жолооч нарын уусан уг шингэн нь хийгээр явдаг том оврын автомашинуудыг өвөлд хөлдөхөөс сэргийлж бүх жолооч нарт олгодог техникийн шингэн байсан аж. Амиа алдсан жолооч нар 1980-1991 онд төрсөн С.Э.Б нар байжээ.
Харин эмчлүүлж байгаа жолооч нар 1983,1980, 1986 онд төрсөн Х,А,Т нар юм . Тэдний хордлого тайлагдсан, эмчилгээ үргэлжилж байгаа аж. Хэргийн тухайд энэ сарын 7-ны өдөр жолооч У-гийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гэж Цагаан хад гэх газраас архи аван Жавхлант бригад орчимд очиж дахин архи ууцгаасан байна. Улмаар зургаан жолоочоос бусад нь Гашуунсухайт руу буцжээ. Үүний дараа буюу маргааш нь (2017.03.08)-ны өдөр Б нарын үлдсэн зургаан жолооч шараа тайлах зорилгоор архийг орлуулж жолооч Б спирт хэмээн нэгэн шингэн зүйл гаргаж ирэн ууцгаасан нь амиа алдхад хүргэсэн байна.