Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш (2017.03.14) болно. Шүүх хурал нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд товложээ.
С.Зориг агсны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр анх удаа Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай болсон юм. Тус шүүх хурал таван өдөр үргэлжилж Ц.Амгаланбаатар, О.Содномдаржаа, Т.Чимгээ нарт талийгаач С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноосон билээ. Энэхүү шийдвэрт С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун эргэлзэж буйгаа илэрхийлж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг үндэслээд байна. Тэгвэл хэрэгтнээр татагтаад буй дээрх хүмүүсийн ар гэрийнхнийг маргааш шүүх хуралд оруулах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна. Энэ тухай 24 жилийн ял сонсоод байгаа Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “ Өмнөх шүүх хурал хаалттай болсон. Энэ удаагийн шүүх хурал хаалттай явагдана гэж хэлсэн. Эхнэр минь хийгээгүй хэргийнхээ төлөө 24 жилийн ял аваад байгаа учраас хаалттай ч гэсэн очно. Ар гэрийнхнийг нь хуралд оролцуулах эсэх нь тодорхойгүй байгаа гэсэн. Шүүх хуралд ар гэрийнхнээс нь төлөөлөл оролцуулах эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ” гэв.
1 comment
Hen negniig helseer gvtgej,vneheer hiigeegvi hergiig hvleelgej baigaa bol,Helmegdvvlj baigaa hen neg ni,hezee negen tsagt burhanii shiitgeliig amsah l baih daa Burhan mini…