УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүтэй АН-ын хэсэг гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Тэд сүүлийн үед АН-ын удирдлагын зүгээс намын үзэл санаанаас гажсан, ардчиллын үнэт зүйлийг үл тоомсорлосон үйлдлийг ихээхэн гаргадаг боллоо. Намын дүрмийн төслийг эцэслэн боловсруулах, намын их хуралд танилцуулах, намын дүрмийг УДШ-д бүртгүүлэх явц бүгд гишүүдээс далд, нууцлагдмал явж байгааг гишүүд эсэргүүцэж байна.
АН шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө VI их хурлаар баталсан. Энэ хөтөлбөрт одоогийн явуулж буй дотоод сонгуулийн зохион байгуулалт нийцэхгүй байгаа. Манай намын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулга нь намыг нээлттэй болгох явдал. Гэтэл дотоод сонгууль явуулж буй дүрэм журам хаалттай нөхцөлд хийгдэж байна. Ялангуяа намын VII их хурлаар баталсан шинэчилсэн дүрэм намын гишүүдэд танилцуулагдаагүй. Улсын дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэх асуудлаар хуралдаагүй байгаа.
Тийм байтал дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулах гэж байна. Үр дагаварыг нь хэн хариуцах вэ. Дотоод сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэсэн саналыг С.Эрдэнэ даргад олон удаа тавьсан ч хариу өгөөгүй. Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байна. АН-ын сонгуульд оролцох хүн дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Авч байгаа татвар хураамж, дэнчингийн хэмжээ нь МАН-ын хэрэгжүүлсэн 60 тэрбумын схемийг АН-д авчирч, гоц халдварч өвчин халдаах гэж байгаа шиг юм боллоо хэмээн мэдэгдэв.
2 comments
Зээ юун сүртэй юм дандаа нэгнээ чадагадаж худлаа сенсаацилж бх юм. Дургүй бол гараад өөр намд орооч дээ. Эвтэй бай л даа. Өөрсдөө юу ч хийж чадахгүй хий амбийцууд.. 60 тэрбум эд нар гээд од болчхиймаа
луйварчдын цуглуулга юм чинь аргагүй шүү дээ