03-10.jpg

2017-03-13 16:52
Өвөлдөө -40 хэм хүрдэг манай улсад эдийн засаг иргэдэд хамгийн хүндээр нөлөөлдөг байна. Хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг барилгын салбар гэхэд л хүйтний улиралд 5-8 сарын хугацаанд барилгын ажил явуулах боломжгүй болдог. Үүнийг дагаад тус салбарын ихэнх ажиллах хүч өвөл өөр ажил олж хийх шаардлагатай болдог аж. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр барилгын салбар 100 […]

00000.jpg

2017-03-13 16:37
Энэ оны эхний хоёр сард нийслэлийн хэмжээнд 2987 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэрэг 2016 оны эхний хоёр сартай харьцуулахад 7.2 хувиар буурч, бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 4.6 хувиар өссөн байна. Улаанбаатар хотын цагдаагийн газар гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгүүдэд хяналтын болон зөөврийн камер суурилуулж, гэмт хэргийн хяналтын цогц систем бий болгосон нь гэмт хэрэг […]

7a4pl0tk3ngq25vtm4r4un5d3c.jpg

2017-03-13 16:22
МҮОНТ-ийн ММ суваг өнөөдрөөс эхлэн (2017.03.13) “Монголын мэдээ” өдрийн мэдээллийн хөтөлбөрөө 11:00-14.00 цагийн хооронд орон даяар тасралтгүй гурван цаг шууд дамжуулан хүргэж эхэллээ. Тус агентлагийн мэдээллийн шууд хөтөлбөр улс төр, эдийн засаг, нийгмийн халуун үйл явдлыг газар дээрээс шууд дамжуулан хүргэх юм байна.      

24.jpg

2017-03-13 15:21
Хамгийн сүүлд бага насны хүүхэд хулгайлах гэсэн хоёр тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг, 11 хороололд хичээлээ тараад харьж явсан арван настай хүүг хулгайлах гэсэн хэрэг олон нийтэд “нэг”-ийг бодогдууллаа. Энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдөр  Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаанаар  ЕБС-иудын хичээл тарах үеэр 1, 2-р ангийн […]

82.jpg

2017-03-13 14:36
Сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сард эхэлж байна. Тодруулбал, Нийслэлийн ЕБС-ын сурагчид энэ сарын 30-ны өдрөөс эхлэн долоо хоног амрах юм байна. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 06-нд хичээлдээ орно. Харин орон нутгийн сурагчид хоёр долоо хоног амарна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 23-аас ирэх сарын 05-ныг хүртэл амрахаар болжээ. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл […]

03030303-1.jpg

2017-03-13 14:17
Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийг харилцан уялдаатай төлөвлөөгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, орон нутгийн байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөг учруулах болсон. Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг 2012 онд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамруулан хийжээ. Уг тооллогоор 20 […]

2121.jpg

2017-03-13 14:08
Хятадын Вэнсэй компанийн гүйцэтгэгч “Монфорт” компанийн ажилчид болох амиа алдсан жолооч нарын хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Тэд Өмнө говь аймагт нүүрсний тээвэрлэлт хийдэг байсан бөгөөд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн архи ууж улмаар хортой бодис уусан нь ийнхүү үхэлд хүргэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Жолооч нарын уусан уг шингэн нь хийгээр явдаг том оврын автомашинуудыг […]

АТГ.jpg

2017-03-13 14:07
Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 дүгээр сард УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, хөтөлбөрт тусгагдсан зарим үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор 21 аймагт ажилласан. Харин өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг яам, агентлаг, нийслэл, дүүргийн удирдлагуудын дунд зохион байгуулав. Тус газрын албан хаагчидаас […]

987.jpg

2017-03-13 13:08
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш (2017.03.14) болно. Шүүх хурал нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд товложээ. С.Зориг агсны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр анх удаа Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай болсон юм. Тус шүүх хурал таван өдөр үргэлжилж Ц.Амгаланбаатар, О.Содномдаржаа, Т.Чимгээ нарт талийгаач  […]

123-1.jpg

2017-03-13 12:27
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд урсгал засвар хийхтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түр хязгаарладаг. Энэ удаад хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ. Баянзүрх дүүрэг 11:00-17:30 цагт: 13, 14-р хороо Консулын 1-20, Дүүргийн 1-10, Районы 1-6-р гудамж, 13, 22-р хороо Өлгийн 3, 16, 18-20, 31, Ойн-1, 2-р гудамж, 69А, Б, 71, […]