Жил бүр 60 орчим зүйлийн шувуу цахилгаанд цохиулж хорогддог

2017-03-14 12:101min0
7555

Манай улсын  хэмжээнд жилд 713-7,950 идлэг шонхор цахилгаан шугам сүлжээнд цохиулж зүй бусаар хорогддог байна. Энэ тухай өнөөдөр (2017.03.14) Зэрлэг амьтан судлан хамгаалах төвөөс  “Цахилгаан дамжуулах агаарын шугамд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Энэ үеэр  холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцосн юм.

Тус төвийнхний мэдээлж буйгаар жил бүр 60 орчим зүйлийн бусад шувуу  цахилгаан түгээх шугамд цохиулан үхдэг аж.  Иймд зэрлэг шувуудын хорогдлыг багасгах, цахилгаан шугам сүлжээний орчин шийдлүүдийг олох тухай хэлэлцсэн. Үүний дараа   Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргэхээр болжээ.

Өнөөдрийн зөвлөгөөнд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Стандартчилал хэмжил зүйн газар, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцож, нөхцөл байдлыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй