МҮОХ-ны удирдлагын багт нэр дэвшигчид тодорчээ. Тодруулбал, Ерөнхийлөгчид долоон хүн нэр дэвшиж, дэд ерөнхийлөгчид зургаан хүн өрсөлдөх юм байна. Тус хорооны ээлжит Их хурал энэ сарын 24-нд болно. Энэ МҮОХ удирдлагуудаа сонгох юм. Нэрсийн жагсаалтыг дурдвал,
МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр:
Я.Батсуурь- Монголын шагайн харвааны холбооны ерөнхийлөгч
Ц.Бат-Энх-волейболын холбооны ерөнхийлөгч
Ч.Бат-Эрдэнэ- даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
МҮОХ-ны ерөнхийлөгч- Д.Загдсүрэн
Ч.Зоригтбаатар -хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Э.Мөнх-Очир-буудлагын холбооны ерөнхийлөгч
Л.Халтар-гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч нар тус тус өрсөлдөнө.
Дэд ерөнхийлөгчид:
Х.Баттулга- Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
Д.Баттүшиг- Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч
Ц.Дамдин- Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч
Ч.Зоригтбаатар- Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Ч.Отгонбаатар-Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч
Ж.Хатанбаатар- Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч нар өрсөлдөхөөр болов.
Сонгуулийн комиссын даргаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж томилогдсон байна. Тус сонгуульд нийт 167 гишүүн оролцох бөгөөд олимпийн төрлийн спорт холбоодоос 32, олимпийн бус спорт холбооноос 36, олимпийн зөвлөлөөс 29, ОУОХ-ны гишүүн нэг, тамирчдын зөвлөлөөс хоёр хүн оролцох юм.