С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд талийгчийн ах С.Баяр анх удаа оролцож байна. Мөн С.Зориг агсны дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан шүүх хуралд оролцохоор иржээ.
Шүүх хурал Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд 09.30 цагт эхэлсэн юм. Хаалттай үргэлжилж байгаа тус шүүх хуралд шүүгдэгчид цахимаар холбогдон оролцож байгаа аж. Харин тэдний бие өмгөөлөгч, төлөөлөгчид ирсэн байна.
Т.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Х.Чимгээгийн өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж нар өнөөдрийн Шүүх хуралд оролцож байгаа юм.
Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон.
Тодруулбал, Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
1 comment
Ene yostoi jujig shuuzugeer humuusiig ingej bsina gedeg uneheer aimshig bolildoo ter uul elbegee nariig barij shuu eer hen ch bish arai denduu yum