niislel-1.jpg

2017-08-15 12:00
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо. Энэ хүрээнд Намянжү хотын зүгээс Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өчигдөр /08.14/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү нар санамж бичигт гарын […]

gadaad-yam.jpg

2017-08-15 11:12
Унгар Улсын Бугац хотод 2017 оны наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд уламжлал болгон зохиогддог “Нүүдэлчдийн наадам”-д Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-үүдийн хүрээнд оролцлоо. Уг арга хэмжээнд нүүдэлчин ард түмнүүдийн соёл иргэншил, өв уламжлалыг сурталчилдаг төдийгүй гар урлал, нүүдэлчдийн хэв маяг бүхий бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн […]

gal-uleegch.jpg

2017-08-14 16:54
Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо өнөөдөр ОБЕГ-т гал түймэр унтраахад хэрэглэдэг гал унтраах үлээгч аппаратыг хүлээлгэн өглөө. Тус холбоо Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, 70 гаруй монгол иргэдээс цугларсан мөнгөөр дээрх аппаратыг худалдан авсан байна. Тус холбооныхон цаашид ч гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулахад […]

UER.jpg

2017-08-14 16:39
Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ихэнх нутгаар хүчтэй, усархаг бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер, усны аюулаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.  Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ? https://youtu.be/qypgvGONOzs Үерийн аюулаас хамгаалах уламжлалт […]

sandui.jpg

2017-08-14 16:33
БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй Сөүл хотын төлөөлөгчдийг нийслэл хотод тавтай морилохыг хүсээд Улаанбаатар хот болон НИТХ-ын талаар товч танилцуулав. Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким […]

GOTS-UVCHIN.jpg

2017-08-14 16:28
Зүүн бүсийн ХХААГ, Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт зөвлөгөөнд Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 200 гаруй мэргэжилтнүүд оролцов. Сургалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны […]

bagsh.jpg

2017-08-14 14:54
-Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ, нэр томьёо, үг үсгээр хөөцөлдсөн өөрчлөлт ч хэрэггүй- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын  сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.08.14/ боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд дараах хоёр […]

samar-01.jpg

2017-08-14 14:45
Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ. Нийслэлийн […]

OBEG.jpg

2017-08-14 14:29
ОБЕГ-т иргэд болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авах, Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд нь туслах үүднээс хандив өгсөөр байна. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын хандивын дансанд 793 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 780.243.401 төгрөгийн мөнгөн хандив цуглаад байгаа аж. Мөн бэлэн мөнгөнөөс гадна цэвэр ус, талх, ундаа, […]

Hacker.jpg

2017-08-14 14:19
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс оюутнууд хакеруудтай нийлж дүнгээ зассан хэргийг шалгаж байна. Сургуулиас зарласан тэтгэлэгт хамрагдаж чадаагүй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 12 оюутан иргэн “Б”-тэй үгсэн дүнгээ засуулаад баригдсан нь энэ. Иргэн Б оюутан бүрээс 70 мянган төгрөг, нийт 840 мянган төгрөг авсан байна. Мөн тус хэлтэс авто замын хөдөлгөөнд […]