Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
ОБЕГ-т гал унтраагч, үлээгч аппарат хүлээлгэн өглөө – updown.mn

ОБЕГ-т гал унтраагч, үлээгч аппарат хүлээлгэн өглөө

Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо өнөөдөр ОБЕГ-т гал түймэр унтраахад хэрэглэдэг гал унтраах үлээгч аппаратыг хүлээлгэн өглөө. Тус холбоо Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, 70 гаруй монгол иргэдээс цугларсан мөнгөөр дээрх аппаратыг худалдан авсан байна.

Тус холбооныхон цаашид ч гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллана хэмээжээ. Үлээгч аппарат 10 гаруй кг жинтэй, үүрч явах зориулалттай, хэрэглэхэд авсаархан, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн