Америкийн зурхайчдын хэлснээр Дональд Трамп оны төгсгөл гэхэд нас барах гэнэ. АНУ-ын зарим Ерөнхийлөгч нарыг дайрсан эмгэнэлт хэрэг түүнд учрах магадлал их өндөр байгаа гэнэ.
Зурхайчид энэ наймдугаар сарын 21-ний нар хиртэлтээр сар АНУ-д 115 км-ын өргөнтэй зурвас газраар сүүдрээ хаяна гэж хэлж байна. Тэдний үзсэнээр энэ жилийн сүүл гэхэд Трампын засаглалд төгсгөл ирэх ажээ. Харин тэдний төгсгөл нь ямар байх таавар зөрөлдөөнтэй байгаа юм. Зарим нь Трампын амь насыг хөнөөнө гэсэн бол нөгөө нэг хэсэг нь түүнийг огцруулна гэлээ.
Уэйд Кейвс, Маржори Opp нарын зурхайчид өмнөх 1909, 1927, 1945, 1963, 1981, 1999 оны нар хиртэлтээр Клинтоныг буулгах, Рейганыг хөнөөх оролдлого гарч, Хирошима, Нагасакиг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн гэж хэлцгээв. Мөн энэ хугацаанд Ерөнхийлөгч Тафтыг хөнөөх Чикагогийн самуун гарч, Рузвельт нас баржээ.
Ер энэ нар хиртэлтийн жил Дональд Трампт гайтай гэдэгтэй зурхайчид санал нэг байна. Өнөөгийн Ерөнхийлөгч сар хиртэлттэй жил төрсөн нь “гал дээр тос асгасантай адилхан” нөлөөтэй байгааг ч тэд санууллаа. Энэ наймдугаар сарын нар хиртэлт 21-ны өдөр болж Америкаар сарны урт сүүдрийг дайруулах гэнэ. Нар хиртэлт хоёр минут орчим үргэлжлэх гэнэ.
М.ЭРДЭС
2 comments
Хуцваа! Трамп шиг хүчтэй сайн ерөнхийлөгч хаана ч байхгүйд атаархаад байгаа юм!
Тэр улс орныхоо эдийн засгийг сэргээхийг хүсч бна.