Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихдээ солонгос иргэдээс их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутгагдаж байсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж түүнийг 1.4 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ.
МАХН-ын нэр дэвшигчийн хандивт авсан 50 сая воныг улсын орлогод хураахаар болсон байна. Наймдугаар сарын 07-ны 16.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд гомдол гаргагч тал болон С.Ганбаатар нарын хэн хэн нь ирээгүйн улмаас шүүх хурлыг наймдугаар сарын 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлож хуралдсан аж.
Шүүх С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар түүнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оноогоод байна.
6 comments
Женко Баттулгын хийсэн хэрэг гэх юм билээ.
Энэ асуудал үнэхээр үнэн бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийтгэх нь зөв
Худлаа бүү хуц ерөнхийлөгч болгоноо хараарай танай хоолойгүй ерөнхийлөгчийг бодвол мэдлэг мэргэжилтэй хэлтэй устай хүн шүү мөнгө байхгүй дээ лгарч чадаагүй юм монголчууд мөнгөнд нугасгүй болоод сонгосон одоо бүх бурууг ман руу чихээд юм хиыхгүй байгааг анзаарч байна уу харж л ыайя
Eronhiilog h bolohiin tuld Jenkogiin hiisen nuuts ajil.
Женко мафийн аргаар ажиллаж МАН-ыг Доожзодовоор, МАХН-ыг солонгосчуудаар урхидуулжээ
за тэгээд ганбаатар 50 сая воноо хураалгасан биз дээ. нөгөө Говь-алтай аймгаас олдсон 1 тэрбум 80 сая төгрөгнийхөө учрыг олсон юм уу.