hariutslaga.jpg

2017-09-20 14:07
Замын цагдаагийн албаны хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн хуулийн хариуцлага тооцжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг Цахилгаанчны уулзварт “Avante XD” маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Corolla”, “Crown” маркийн автомашинуудтай мөргөлдсөн хэргийг шалгаж байна. Тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр […]

avliga.jpg

2017-09-20 13:42
Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна. Сургалтад прокурорууд, Авлигатай тэмцэх газрын болон Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаагч нар, Монголбанкны албан хаагчид оролцож, Европын аюулгүй […]

setguulj.jpg

2017-09-20 12:55
Аливаа мэдээллийг нийгэмд, ард түмэнд түргэн шуурхай, тэнцвэртэй хүргэдэг хүмүүс бол сэтгүүлчид билээ. Соёлын өвийг хамгаалах, тэр дундаа соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах үйл ажиллагаа тэр болгон ард түмэнд нээлттэй мэдээлэгддэггүй нь энэ салбарын онцлогтой шууд хамааралтай байдаг. Соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг таниулан алдаршуулахад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын […]

aylal-zam.jpg

2017-09-20 11:58
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор бүхий 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр […]

dugui.jpg

2017-09-20 11:52
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дугуйт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Д-гийн халааснаас […]

zogsool.jpg

2017-09-20 11:49
Улаанбаатар хотын Ерөнхий менежер хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ялангуяа автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн, стандарт шаардлага хангахуйц хэмжээнд тохижуулах хүрээнд 2013 онд зам, тээврийн асуудлыг хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагуудтай болон Жэй Си Дэко Монголиа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний хүрээнд Жэй Си Дэко Монголиа […]

Solongos-2.jpg

2017-09-20 11:08
Монголд дэгдсэн  малын гоц халдварт өвчнөөс үүдэн улс орнууд гаалийн хяналтаа чангаруулжээ. БНСУ-ын Инчеоны нисэх буудалд МИАТ,  “Кореан эйр”  компанийн онгоцноос буусан зорчигдын тээшинд шар шошготой цоож зүүн, Монгол “шошготой” бүхнийг хурааж эхэлсэн байна. Гадны улс орныг зорьж байгаа манай иргэд лаазалж жигнэсэн мах, хорхой ааруул, борц, хиам, зэрэг цөөн хэдэн бүтээгдэхүүн авч гардаг байсан […]

багш.jpg

2017-09-19 16:39
Засгийн газарын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Монголын Боловсрол,  Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороонд өнөөдөр (2017.09.19) төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

нийгмийн-даатгал.jpg

2017-09-19 16:20
Нийслэл хот байгуулагдсаны түүхт 378 жилийн ой ирэх сарын 29-нд болно. Энэ өдрийг угтан өнөөдөр (2017.09.19) Сүхбаатарын талбайд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т харьяа байгууллага, хэлтэс оролцож байгаа юм. Тухайлбал, Цагдаагийн I, II хэлтэс иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх […]

АТГ-2.jpg

2017-09-19 15:14
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Франц Улсын Парис хотод 2017 оны 9 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний уулзалтад оролцож, тус сүлжээнээс гаргасан зөвлөмжүүдийн хүрээнд Монгол Улсаас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар тайлагналаа. Уг уулзалтад […]