Согтуугаар жолоо барьсан 47 иргэнд хариуцлага тооцжээ

2017-09-20 14:071min0
hariutslaga

Замын цагдаагийн албаны хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн хуулийн хариуцлага тооцжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг Цахилгаанчны уулзварт “Avante XD” маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Corolla”, “Crown” маркийн автомашинуудтай мөргөлдсөн хэргийг шалгаж байна.

Тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр (2017.09.20) нийт 211 дуудлага бүтгэгджээ. Үүнээс зам тээврийн ослоор таван хүн бэртсэн аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй