hurandaa-1.jpg

2017-09-21 10:47
Хууль, хүчний байгууллагад харьяалагддаг тамирчид манай улсад олон. Тэднийг ямар нэг амжилт гаргахад цэрэг, цагдаагийн цолоор шагнаж, зарим нь бүр генерал болох дөхөж байна. 2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд найм давж, гарьд болсон Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол хүртээж байлаа. 2015 онд наадамд түрүүлсэн Э.Оюунболд арсланд мөн л цагдаагийн ахмад цол олгож байсан. […]

hurandaa.jpg

2017-09-21 09:55
Монгол Улсын Шадар сайдын  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо. Тушаалыг өнөөдөр нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцуулсан. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс […]

haiguul-1.jpg

2017-09-21 09:27
“Олборлох үйлдвэрлэлийн ид тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 222 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав. Тухайлбал нутаг дэвсгэрт нь ашигт малтмал ашиглах, хайгуул хийж байгаа сумдад ил тод байдлыг хангах ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сум, дүүрэг дэх Дэд зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг 2019 оноос эхлэн […]

Aylal-juuljlal.jpg

2017-09-21 09:23
Өгийнуур, Ганга нуурын экосистемийг хамгаалан, нөхөн сэргээж тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Монголын эзэнт гүрэн музей” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролд, төслүүдийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хамруулж санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд даалгалаа. “Монголын эзэнт гүрэн” музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулах газрын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн […]

хүүхэд-2.jpg

2017-09-21 09:12
Өчигдөр (2017.09.20) хуралдсан  Засгийн газарын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 2021 он хүртэл хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсөлт хөгжлийг дэмжиж, тэдэнд ээлтэй, эрүүл, аюулгүй […]

emj.jpg

2017-09-21 09:08
Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болж байна. Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг […]

tsalin.jpg

2017-09-21 09:00
Өчигдөр (2017.09.20) хуралдсан Засгийн газрын хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөлд хөдөлмөрийн харилцаанд тулгамдах болсон тодорхой асуудлуудыг тусгасан байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа нь хуулийн хамрах хүрээг явцуу болгож, ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулах, ажилтан эрхээ эдэлж […]

058.jpg

2017-09-20 16:30
Өнөөдөр (2017.09.20) харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтанд орлоо.Анх 1986 онд 48 айлын орон сууц баригдсанаас  хойш 31 жилийн дараа иргэд шинэ орон сууцтай болж байгаа нь энэ аж. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн ажилчдын орон сууцны барилгын ажлыг  2015 оноос эхлүүлсэн байна.  Улсын төсвөөс нийт дөрвөн тэрбум 850 сая төгрөгийн […]

Erelj.jpg

2017-09-20 15:56
Эртнээс хүний сайн нөхөр байсаар ирсэн нохойг орчин цагт хил, гааль, цагдаа, зэрэг хүчний байгууллагууд гэмт хэрэгтнийг илрүүлэх, онцгой обьект хамгаалуулах, хил хамгаалах, гамшиг ослын үед эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас […]

багш-1.jpg

2017-09-20 15:43
“Багшийн  цалинг түр нэмүүлэх” хороонд нэгдсэн  багш нар цалингаа нэмэгдүүлэхийг төрөөс шаардаж байгаа. Энэ хүрээнд  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 мянга гаруй багш нар маргааш (2017.09.21) ажил хаялт зарлах болсоноо эцэг эхчүүдэд мэдэгджээ.  Мэдэгдэлд дурдсанаар “2017 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн хөдөлмөрлөх эрх ашигаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор “ажлын байрны түр […]