Найман кг мансууруулах бодис тээж яваад баригджээ

Өсвөр насны хүүхдүүд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ нэгдүгээр багийн нутгаас мансууруулах бодис тээвэрлэж яваад баригджээ. Тэднийг өчигдөр (2017.09.20) хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна.
Шалгалтаар тоёото спасио маркийн тээврийн хэрэгсэлээр 19 настай Г,Б, Н,Э, 18 настай Ө нар нь тус аймгийн нутгаас канибал гэх мансууруулах төрлийн өвс түүсэн болохыг нь тогтоожээ.
Цагдаагийн байгууллага энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1962 мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 87 үйлдлийг шалгаж байгаа аж.