Идлэг шонхор шувууг барьсан иргэнийг 300 мянган төгрөгөөр торголоо

2017-09-21 12:591min0
idleg

Идлэг шонхор шувууг хууль бусаар тээвэрлэсэн иргэнийг саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.  Мэргэжлийн хяналтын байгууллага энэ сарын 10-нд 05-84 УНП улсын дугаартай микро автобус Баруун турууны автотээврийн шалган бүртгэх товчоогоор нэвтрэхийг завдсан иргэний автомашиныг журамлаж, хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр торгосон байна.

НМХГ болон НБОГ, Монголын шувуу хамгаалах төв ТББ-тай  хамтран  идлэг шонхорыг байгальд нь эргэн нутагшуулжээ.

Сүүлийн жилүүдэд энэ амьтаны тоо дэлхий дахинд 40 орчим хувиар буурч байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд анхааруулж буй. Судалгаагаар манай улсад 1998-2005 онд 6000-18.000 идлэг шонхор бүртгэгдсэн бол үүнээс хойш  4000-14.000 болж цөөрсөн байдаг.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй