Д.Трамп “Мария” хар салхинд “шинэ мангас” нэр хайрлажээ

Пуэрто-Рико руу ойртож буй “Мария” хар салхи тавдугаар шатлалаас дөрөвдүгээр шатлал хүрч буурчээ. Энэ тухай АНУ-ын Үндэсний хар салхины төв мэдээллээ. Салхины дээд хурд 250 км/цаг хүрч байгаа юм. Одоогийн байдлаар хар салхи баруун хойд руу чиглэлтэй 16 км/цагаас илүү байгаа аж.
“Мария” хар салхи Атлантын далайгаар дайран өнгөрөхдөө тавдугаар шатлалын хүчтэй байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг салхийг “шинэ мангас” хэмээн нэрлэсэн билээ.
Эх сурвалж: RT